Сүүлд шинэчлэгдсэн: 2026 оны 2-р сарын 23
Энэхүү нүүцлалын бодлого нь Expontmind Solutions ХХК (цаашид "бид" гэх) удирддаг Lumina (lumina.mn) онлайн сургалтын платформ дээр таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, ашиглаж, хадгалж, хамгаалж байгааг тайлбарлана. Та манай платформыг ашигласнаар энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Бид дараах мэдээллийг цуглуулна: • Бүртгэлийн мэдээлэл: Нэр, имэйл хаяг • Сурлагын мэдээлэл: Хичээл үзсэн түүх, тестийн үр дүн, дасгалын хариултууд • Тоглоомжуулалтын мэдээлэл: XP оноо, түвшин, лиг, дэлгүүрийн худалдан авалт • Судалгааны хариултууд: Судалгаанд оролцсон хариултууд
Таны мэдээллийг дараах зорилгоор ашиглана: • Таны хэрэглэгчийн бүртгэл болон нэвтрэлтийг удирдах • Сурлагын явц, XP оноо, түвшнийг хянах • Хичээл болон тестийн агуулгыг хүргэх • Платформын чанарыг сайжруулах • Судалгааны үр дүнг нэгтгэж дүн шинжилгээ хийх • Хууль эрх зүйн шаардлагыг биелүүлэх
Та дараах эрхүүдтэй: • Өөрийн хувийн мэдээллийг үзэх, засах • Бүртгэлээ устгуулахыг хүсэх • Мэдээлэл цуглуулахаас татгалзах • Өөрийн мэдээллийн хуулбарыг авах Эдгээр эрхээ хэрэгжүүлэхийн тулд доорх холбоо барих хаягаар бидэнтэй холбогдоно уу.
Манай платформ нь боловсролын зорилготой бөгөөд 16 нас хүрээгүй хүүхдүүдийн хувийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр зориудаар цуглуулдаггүй.
Бид энэхүү нүүцлалын бодлогыг шинэчлэх эрхтэй. Өөрчлөлт оруулсан тохиолдолд платформ дээр мэдэгдэл байршуулна. Шинэчлэгдсэн бодлого нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.
Нүүцлалтай холбоотой асуулт, хүсэлт байвал бидэнтэй холбогдоно уу: • Компани: Expontmind Solutions ХХК • Вэбсайт: expontmind.com • Имэйл: developer@expontmind.com