700+ Оноог авснаар та өөрийн хүссэн сургуульдаа хүссэн мэргэжлээрээ элсэн суралцах боломжтой
АРАриунгэрэлМатематик 700+
Хичээл
10 цаг 44 минут Видео
4 Бүлэг
67 Хичээл
67 Тест
3770 XP
y=f(x) функцийн график өгөгдсөн үед y=af(x), y=f(x)+a, y=f(x+a), y=f(ax) функцийн графикийг байгуулах
Урвуу функц оршин байх нөхцөлийг мэдэх (тодорхойлогдох муж ба дүрийн хамаарал), харилцан нэг утгатай функцийн урвууг олох
Функцийн модул, y=f(x) функцийн (тэгшитгэлийн) график өгсөн үед y=|f(x)|, y=f(|x|) функцийн графикийг байгуулах
Параметрт хялбар тэгшитгэл, түүний графикийг байгуулах
Муруй, муруйн тэгшитгэлийг мэдэх, бичих, муруйг зурах
Комплекс тооны геометр дүрслэлийг мэдэх
Комплекс тоог r(cosθ+isinθ)=reiθ хэлбэрээр илэрхийлэх, энэ үед комплекс тоог үржүүлэх, хуваах үйлдэл хялбар байдгийг мэдэх, хэрэглэх
Комплекс тооны квадрат язгуурыг олох (хоёр язгууртай гэдгийг ойлгох)
Комплекс тооны нэмэх, хасах, үржүүлэх, хуваах, хосмогоор үржүүлэх үйлдлийн геометр утгыг ойлгох
Комплекс тоо агуулсан хялбар тэгшитгэл, тэнцэтгэл бишийн шийдийг дүрслэх. Жишээлбэл, ∣z−a∣<k, ∣z−a∣=∣z−b∣, arg(z−a)=α
II эрэмбийн уламжлал ашиглах -Максимум, минимум цэгийг тодорхойлох -Функцийн хотгор, гүдгэр байх завсрыг олох -Нугаралтын цэгийг тодорхойлох, олох
Уламжлалыг хэрэглэн асуудал шийдвэрлэх (функцийн хамгийн их, бага утгыг олох)
Параметрт болон далд хэлбэрээр өгсөн функцийн I эрэмбийн уламжлалыг олох, хэрэглэх
Хуваалт ашиглан муруй шугаман трапецын талбайг ойролцоогоор тооцоолох
Тодорхой интеграл ашиглан муруйг аль нэг тэнхлэгийг тойруулан эргүүлэхэд үүссэн эргэлтийн биеийн эзэлхүүнийг олох
Тригонометр функцийн интегралыг олох, тухайлбал, cos2x — давхар өнцгийн томьёо ашиглан бодох
Хэсэгчлэн интегралчлах аргаар бодогдох интегралыг таних, түүнийг интеграл бодоход хэрэглэх. Жишээлбэл, xsin2x, x2ex, lnx
Трапецын дүрэм хэрэглэн тодорхой интегралыг үнэлэх (графикийг зурж, трапецын дүрмээр доод/дээд үнэлгээний аль нь болохыг тодорхойлох)
Дараалал ба цувааны тухай ойлголттой болох
n дүгээр гишүүн (un) ба эхний n гишүүний нийлбэрийн (Sn) хамаарлыг мэдэх
n дүгээр гишүүний томьёо өгсөн үед дараалал байгуулах
Төгсгөлгүй нийлбэр ба цувааны нийлэлтийн тухай ойлголттой болох
Σ тэмдэглэгээ хэрэглэх
Ялгаврын аргаар цувааны нийлбэрийг олох
Функцийг биномын томьёо хэрэглэн цуваанд задлах, урвуу үйлдлийг гүйцэтгэх (энд сөрөг илтгэгчтэй зэрэг мөн хамаарна)
Хавтгайн координатын системд шулууныг r=a+tb хэлбэрээр илэрхийлэх (вектор хэлбэр)
Огторгуйн координатын системд шулууныг вектор хэлбэрээр илэрхийлж бичих, шулууны тэгшитгэлийн r, a, t, b тэмдэгтүүдийн утгыг ойлгох
Огторгуй дахь хоёр шулууны харилцан байршлыг тодорхойлох (параллель,огтлолцох, солбисон)
Хоёр шулууны хоорондох өнцгийг олох, хэрэв огтлолцсон бол түүний огтлолцлын цэгийг олох
ax + by + cz = d эсвэл вектор хэлбэрээр илэрхийлэгдэх хавтгайн тэгшитгэлийг ойлгох, бичих
Секанс, косеканс, котангенс функцүүд косинус, синус, тангенс функцүүдтэй ямар хамааралтайг ойлгох, эдгээр 6 функцийн чанарыг хэрэглэн графикийг тоймлон зурах
Тригонометрийн адилтгал, томьёоны гаргалгааг хийх, томьёо хэрэглэх -Адилтгал - Нийлбэр, ялгаврын томьёо -Давхар өнцгийн томьёо - Туслах өнцгийн томьёо
Тригонометрийн томьёо ашиглан, илэрхийллийг хялбарчлах , илэрхийллийн утгыг олох, адилтгал батлах
Тригонометр тэгшитгэлийн шийдийг өгсөн завсарт олох (адилтгал, томьёо, орлуулга хэрэглэх, зэрэг бууруулах, туслах өнцгийн аргууд)
X-дискрет санамсаргүй хувьсагчийн тархалтын хүснэгтийг байгуулах
х-дискрет санамсаргүй хувьсагчийн математик дундаж, дисперс, стандарт хазайлтыг тооцоолох нь
Бином тархалтыг практик нөхцөлд таних, томьёо хэрэглэх, B(n,p) тэмдэглэгээг мэдэх
Бином тархалтын математик дундаж, дисперс, стандарт хазайлтын томьёог хэрэглэх
Хэвийн тархалтын хэрэглээг ойлгох, хэвийн тархалтын хүснэгтийг хэрэглэх, N(μ,σ2) тэмдэглэгээг мэдэх
Хэвийн тархалтыг хэрэглэн магадлал олох, магадлал өгсөн үед санамсаргүй хувьсагч, дундаж, дисперсийн хоорондын хамаарлыг тогтоох
Бином тархалтын ойролцоо утгыг олохдоо хэвийн тархалтыг ашиглаж болох нөхцөлийг мэдэх, асуудал шийдвэрлэх
МУИС-н математикийн багшийн бакалавр, МУИС-н боловсрол судлалын магистр зэрэгтэй.
Үндэсний хөтөлбөр болон ОУ-ын Кембриджийн математикийн (0580, 9709) хөтөлбөрийг хэрэгжүүлээ ажиллаж байгаа. Хөтөлбөр хэрэгжүүлж байх хугацаанд Кембриджийн IGCSE түвшин болон AS түвшний шалгалтад сурагчдаа World Top Score авхуулж байсан.